Бүх бараа

Охиндоо хэрэг болох тэр яриаг хэрэгтэй болохоос нь өмнө эхлүүлээрэй.

Girls Club нь охидод өсөж том болох үедээ өөрийн биед нь тохиолдох өөрчлөлтүүдийг ойлгож, биеэ хүндэлж, өөртөө итгэлтэйгээр энэ үеийг туулахад нь зориулсан 4 долоо хоногийн хөтөлбөр юм.

Бид бие махбод, бэлгийн бойжилт, биеийн аюулгүй байдал, сарын тэмдэг, сэтгэл хөдлөл болон өөрийгөө хайрлах талаар насанд нь тохирсон, ойлгомжтой мэдээллийг охидод хүргэнэ.

Энд зөвхөн мэдлэг олгохоос гадна охид асуулт асууж, өөрийгөө илэрхийлж, ижил үеийг туулж буй бусад охидтойгоо холбогдох аюулгүй орон зайг бүрдүүлнэ.

Хөтөлбөрт юу багтах вэ?

1. Миний бие

Охид эмэгтэй хүний биеийн үндсэн хэсгүүд, тэдгээрийн зөв нэршил болон үүргийн талаар суралцана.

2. Би өсөж байна

Бэлгийн бойжилтын үед бие хэрхэн өөрчлөгддөг талаар ярилцана.

  • Өсөлтийн өөрчлөлт
  • Хөхний хөгжил
  • Биеийн үнэр
  • Арьс, нүүрний өөрчлөлт
  • Үсний өөрчлөлт
  • Үтрээний ялгадас
  • Сарын тэмдэг
  • Бие махбодын бусад өөрчлөлтүүд

Охид эдгээр өөрчлөлтийг айж, ичих зүйл гэхээсээ илүү өсөж том болж байгаагийн нэг хэсэг гэдгийг ойлгоно.

3. Миний бие — миний хил хязгаар

Охид биеийн аюулгүй байдал, safe/unsafe touch, өөрийн биеийн хил хязгаар болон өөрийгөө хамгаалах талаар суралцана.

4. Сарын тэмдэгт бэлдэх

Сарын тэмдэг гэж юу болох, яагаад ирдэг, ирэх үед юу хийх талаар ойлголт авна.

Мөн ариун цэврийн хэрэглэлтэй танилцаж, хэрхэн ашиглах талаар практик байдлаар суралцана.

5. Өөрийгөө хайрлах

Охид өөрийнхөө бие, мэдрэмж, онцлогийг хүндэтгэж, өөртэйгөө эелдэг харилцаж сурах self-love activities болон affirmation practices хийнэ.

6. Охидын холбоо

Girls Club бол зөвхөн хичээл биш.

Охид өөртэй нь ижил өөрчлөлтүүдийг туулж буй бусад охидтойгоо танилцаж, сонсож, хуваалцаж, бие биенээ дэмжих орон зайд хамтдаа өснө.

Охид юу авч гарах вэ?

Хөтөлбөрийн төгсгөлд охид:

  • Өөрийн биеийн талаар илүү сайн ойлголттой болно.
  • Бэлгийн бойжилтын үед гарах өөрчлөлтүүдийг мэддэг болно.
  • Сарын тэмдэг ирэхээс өмнө юу болох, ирэх үед юу хийхээ мэддэг болно.
  • Биеийн хил хязгаар, аюулгүй байдлын талаар ойлголттой болно.
  • Өөрийн биеийг бусадтай харьцуулахгүй байх, өөрийн хэмнэлийг хүндэтгэх ойлголт авна.
  • Өөрийнхөө талаар эерэг, хүндэтгэлтэйгээр ярьж сурах дадалтай болно.
  • Өөртэй нь ижил үеийг туулж буй охидтой холбогдох боломжтой болно.

Хөтөлбөрт багтах зүйлс

  • Girls Club Journal
  • Хичээлийн бүх материал
  • Долоо хоног бүрийн activities
  • Self-love activities
  • Affirmation practices
  • Сарын тэмдгийн практик танилцуулга
  • Төгсгөлийн celebration

Хөтөлбөрийн мэдээлэл

Нас: 9–12 нас
Хугацаа: 4 долоо хоног
Давтамж: 7 хоногт 1 удаа
Үргэлжлэх хугацаа: 100 минут
Бүлгийн хэмжээ: 8–12 охин

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

150’000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй, харин 150’000₮-с доош худалдан авалтанд хүргэлтийн төлбөр 9’000₮ нэмэгдэнэ.